БИДНИЙ ТУХАЙ
УРБАН БИЗНЕС ГРУПП
Урбан бизнесс групп нь компани бүрээ өөрсдийн онцлог, өв уламжлал,
мэргэжлийн ур чадварт нийцүүлэн урт хугацааны хөгжлийг хангахыг эрмэлздэг.
ГРУППЫН ТАНИЛЦУУЛГА
Урбан Бизнес Грүпп ХХК нь 2009 онд импортыг орлох деним хувцас дотооддоо үйлдвэрлэн борлуулах зорилготой эгч дүү хоёрын хамтран үүсгэн байгуулсан компани юм. Өнгөрсөн хугацаанд Монголын анхны деним хувцас үйлдвэрлэн боловсруулах технологийг эзэмшигч болоод зогсохгүй өдөр тутмын бэлэн хувцасны загвар, зохион бүтээлт, үйлдвэрлэл, маркетинг, борлуулалтын цогц гинжин хэлхээг бий болгож түүгээрээ дамжуулан УРБАН брэндийг дотоодын зах зээлд амжилттай нутагшуулаад байгаа билээ.
УРБАН брэндийн хувцас нь монгол хүний биеийн онцлог, амьдралын хэв маяг, зан заншил, байгаль, цаг уурт төгс нийцэхүйц байдгаараа онцлог давуу талтай.
Одоогоор Урбан Бизнес Грүпп ХХК нь үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний онцлогоороо ялгарсан зургаан охин компани, 110 гаруй ажилтан, 20 гаруй туслан гүйцэтгэх компанитай, жилдээ бүрэн хэмжээний зургаан коллекц танилцуулдаг, “Urban jeans” facebook page маань 600 000 дагагчтай болж Монгол улсын бэлэн хувцасны зах зээл дээр хэдийнээ танил болоод
байна.
ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАХ ЗАРЧИМ
АЛСЫН ХАРАА
Үндэсний баялгийг дэлхийд тамгална.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Нүүдэлчин өв соёл, үндэсний баялгийн үнэ цэнэ шингэсэн олон улсад өрсөлдөх брэнд хөгжүүлэх
ҮНЭТ ЗҮЙЛС
Эрхэм хэрэглэгч, Чадварлаг ажилтан, Ээлтэй үйлдвэрлэл
“Урбан-Шоп” ХХК
Хүн төрөлхтний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, завгүй амьдралын хэв маяг нь биечлэн болон цахим худалдааг хослуулан ашиглах болсон өнөө үед цаг хугацаа, орон зайнаас үл хамааран технологийн дэвшлийг ашиглан хэрэглэчдэдээ түргэн шуурхай, найдвартай үйлчлэх цахим худалдааг “Урбаншоп” ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа дагнан хөгжүүлж эхэлсэн.
Бид цахим худалдааны флатформоороо дамжуулан худалдан авачдын сэтгэл ханамжийг өндөр байлгах, тэдний хэрэгцээ шаардлагад төгс нийцэхүйц чанартай бүтээгдэхүүн, найрсаг дотно үйчилгээг санал болгохыг ямагт эрмэлзэн ажиллаж байна.
“Урбан-ЖИЙНС” ХХК
Манай компани деним буюу бидний нэрлэж заншсанаар жийнсэн хувцасны загвар, зохион бүтээлт, үйлдвэрлэлийн технологийг дагнан хөгжүүлдгээрээ онцлогтой. Тэртээх 2009 оноос манай анхдагч болох “Денимон” ХХК деним хувцасны үйлдвэрлэл технологийг судлан эзэмшиж, улмаар деним хувцас үйлдвэрлэн УРБАН брэнд нэрээр зах зээлд санал болгож эхэлснээр одоогийн бидний Урбан Жийнс ХХК-ийн үндэс суурь тавигдсан. Бид өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн ирээдүйн хувцас загварын чиг хандлага, өнөөгийн хэрэглэгчийн хүсэл сонирхол, амьдралын хэв маяг, байгаль цаг уурын онцлог, эдийн засаг, нийгмийн орчин зэргийг тооцон үзэж зах зээлд төгс өрсөлдөхүйц чанартай, эдэлгээтэй, тааламжтай, загварлаг, ээлтэй бүтээгдэхүүнийг санал болгосоор байна.
Дэлхийн цөөн орны эзэмшсэн жийнсэн хувцас үйлдвэрлэн боловсруулах технологийг Монгол улсад анх нэвтрүүлсэн. Загвар зохион бүтээлт, эсгүүр, оёдол, угаалга цайруулалт, гүйцэтгэлийн зэрэг цехүүдийг бий болгон ажиллаж жийнсэн хувцасны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, ажилчдыг сургаж дадлагажуулах, дэлхий нийтэд баримталдаг жийнсэн бүтээгдэхүүний 27 стандартыг баримтлан түүнд хүрэх зорилгоор шаргуу ажилласаар байна.
Өнгөрсөн хугацаанд бид Монгол хүний биеийн онцлогт тохирсон өмсгөл, таарамжийн U-суултын технологийг амжилттай боловсруулан өөрийн бүтээгдэхүүндээ шингээн зах зээлд таниулснаар хэрэглэгчдийн сонгох “Үндэсний брэнд” болж чадсан.
“Урбан-Мода” ХХК
Жийнсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, хослох бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, цогц хувцаслалтын бүрдлийг бий болгох зорилгоор 2017 онд үүсч байсан бүтэц дээр суурилан 2021 онд УРБАН МОДА ХХК байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын 12 нэр төрлийн 130 гаруй загварын бэлэн хувцсыг зах зээлд байршуулж, амжилттай борлуулаад байна. Бид Монголын цаг уур, байгаль орчин, Монгол хүний амьдрал, хэв маяг, биеийн онцлогт зориулсан инноваци бүхий бүтээгдэхүүний технологи, загварыг тогтмол хөгжүүлэн УРБАН брэндийн нэр хүнд үнэ цэнийг өсөн нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
“Урбан-брэнд” ХХК
2017 онд “ДЕНИМОН” ХХК дээр хөдөлмөр хамгаалал, мэргэжлийн ажлын хувцас хариуцсан нэгж хэсэг үүсч, түүний туршлага мэдлэг, ур чадвар дээр суурилан, 2021 онд албан ёсоор мэргэжлийн ажлын хувцасны технологи, үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлэхээр “УРБАН БРЭНД” ХХК байгуулагдаж, богино хугацаанд (2 жил) салбарын тэргүүлэгч компани болсон.
Манай компани өнгөрсөн хугацаанд нийт 300 орчим харилцагчийн 100,000 гаруй бүтээгдэхүүнийг захиалагч байгууллагын БРЭНД БҮҮК-тэй уялдуулан, мэргэжлийн онцлог, шаардлагад нь нийцүүлэн загвар, технологийг боловсруулж, чанар стандартын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлж, ажилласан байна.
Алсын хараа:
Хөдөлмөрийн нөхцөл, хэрэгцээ шаардлагыг хангахад зориулагдсан бараа бүтээгдэхүүнийг дотоод болон гадаад зах зээлд нийлүүлэгч Монголын номер нэг брэнд болно.
Эрхэм зорилго:
Хариуцлагатай, мэргэжлийн ажил үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч компани болно.
Үнэт зүйл:
Брэндийн үнэ цэнэ
Мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан
Мэргэжлийн ажил үйлчилгээ
“Урбан-фактори” ХХК
Урбан Фактори ХХК нь хувцас загварын санаа төрөхөөс эхлээд эцсийн бүтээгдэхүүн бий болох хүртэл бүхий л үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дагнан удирдан зохион байгуулах зорилготойгоор 2022 онд үүсгэн байгуулагдсан. Бидний үйлдвэрлэлийн түүх 2009 онд анх Денимон ХХК үүсэн байгуулагдсанаас эхлэнэ. Өнгөрсөн хугацаанд бид деним материалын угаалга цайруулалтын технологи, жийнсэн, өдөр тутмын, спорт, хөдөлмөр хамгааллын болон үндэсний хувцасны эсгүүр, оёдлын технологи, торон хэвлэл, хатгамал, баралгаа, даавуун хэвлэлийн технологийг эзэмшиж бүтээгдэхүүндээ амжилттай нэвтрүүлсэн. Олж авсан мэдлэг, туршлага, мэдээллүүд дээрээ тулгуурлан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд маань Монгол улсын бэлэн хувцасны зах зээл дээр амжилттай борлуулагдаж дотоодын хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа билээ.
Бид Монгол улсын оёмол бүтээгдэхүүн хувцас үлдвэрлэлийн салбартаа маналайлагч болж бусад олон үйлдвэрлэгчидтэй харилцан хамтын ажиллагаа өрнүүлж өөрийн үйлдвэрээс гадна 20 орчим туслан гүйцэтгэх компанитай хамтардаг төдийгүй БНХАУ-д үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байна.
Манай компани хэрэглэчдийн сонирхол татахуйц, хэрэгцээг нь хангахүйц, бүтээгдэхүүний чанарыг дараагийн түвшинд хүргэх сүүлийн үеийн хувцас үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмж, техник технологи, инновацуудыг судлан тэдгээрийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлэхийн төлөө хичээн ажилладаг.
“Урбан-бизнес” ХХК
Анхлан 2013 онд “Денимон” ХХК-ийн “Борлуулалтын алба” нэртэй үүссэн бүтэц 2022 оны дөрөвдүрээг сард “Урбан бизнес групп”-ийн бодлого стратегийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр худалдаа, үйлчилгээ болон франчайзингийг дагнан хөгжүүлэх зорилготой Урбан Бизнес ХХК болон өргөжсөн. Өнгөрсөн хугацаанд монгол улсын бэлэн хувцасны зах зээлд Урбан брэндийг амжилтай таниулж, нийт идвэхтэй худалдан авагчдын хоёр хүн тутмын нэгт хүрч чадсан.Бид бүтээгдэхүүн хөгжүүлэгч болон эцсийн хэрэглэгчдийг холбох гүүр болон
ажилладаг. Худалдан авагчийг тав тухтай, тааламжтай орчинд найрсаг дотно үйлчилгээгээр хангах нь бидний дээдийн зорилго бөгөөд тэдний хэрэгцээ, хүсэл сонирхлыг ойлгож тэдгээрийг бүтээгдэхүүндээ тусгахыг ямагт хичээдэг.
Бид 2021 онд дэлгүүрийн бүтцэд өөрчлөлт оруулан төв дэлгүүрээ байгуулсан нь зардлыг тодорхой түвшинд бууруулахаас гадна хэрэглэгчдэд нэг дороос иж бүрэн хувцаслах боломжийг олгосон юм. Мөн борлуулалтын орлогын хэмжээг нэмэгдүүлэхэд хүчтэй нөлөө болж чадсан.
2023 оны байдлаар Улаанбаатар хотод байрлах нэг “Урбан” брэндийн төв дэлгүүр, Эрдэнэт хотод байрлах 1 үндсэн салбар дэлгүүрээр хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хүргэж байна.
ГРУППЫН УДИРДЛАГУУД
Д. Тунгалаг
ТУЗ-ийн дарга
Д. Соронзонболд
Ерөнхийлөгч
Х. Хулан
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан дэд Ерөнхийлөгч
Г. Ганзориг
Маркетингийн газрын захирал
Э. Намуун
Ерөнхий стилист
Б.Мягмарсүрэн
Санхүү, бүртгэлийн газрын Ерөнхий нягтлан бодогч
Х. Батжавхаа
“Урбан Бизнес” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Б. Байгалмаа
Загварын товчооны захирал
Л. Энх-Ундрал
“Урбан Жийнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Х. Болормаа
“Урбан Брэнд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Б. Дулам
“Урбан Мода” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
О. Чинбаяр
Тендер Боловсролын Байгууллага Хариуцсан Дэд Захирал
Ц. Эрдэнэбат
Тендер Боловсролын Байгууллага Хариуцсан Дэд Захирал
компаний түүх
Денимон” компани 2009 онд гурван үүсгэн байгуулагчийн санаачлагаар байгуулагджээ. Монгол улсад анх удаа “Деним буюу жийнсэн материал”-аар хувцас урлах эхлэлийг тавих, технологийг нутагшуулах замаар импортыг орлох баялаг бүтээхийг зорилго болгож, үйл ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй. Улсын хэмжээнд жийнсэн материалаар бүх тoрлийн хувцас үйлдвэрлэж байгаа цорын ганц үйлдвэр юм.