Гурван жил үргэлжилсэн Ковид-19 цар тахалын нөлөөтэй эдийн засгийн хямралын дараах бизнесийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгийн зах зээл дээрээс хаалттай хүрээнд “Урбан 4” бондыг амжилттай татан төвлөрүүллээ. “Урбан Бизнес Групп” ХХК нь бондын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөх, шинэ салбар дэлгүүр нээх, шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд байршуулах, чанарын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зэрэг томоохон зорилтот хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Манай компани нь 2017-2019 онуудад “ Урбан I бонд ” – 320,0 сая, “ Урбан II бонд ” – 750,0 сая, “ Урбан III бонд ” – 1,0 тэрбум төгрөгийн дүнтэйгээр хөрөнгийн зах зээл дээр хаалттай хүрээнд амжилттайгаар татан төвлөрүүлж байсан туршлагатай юм. Дээрх 3 удаа гаргасан бондуудын андеррайтераар “Голомт Капитал” ҮЦК ажиллаж байсан бол 4 дэх удаагаа дахин хамтран ажиллаж 1,5 тэрбүм төгрөгийг “Урбан IV бонд” –ийн хүрээнд хаалттай зарлан амжилттай татан төвлөрүүлж чадлаа. Хөрөнгийн зах зээл дээрх итгэлтэй хамтрагч Голомт Капитал ҮЦК-ий хамт олонд гүн талархал илэрхийлье.
“Урбанчууд” бид Урбан 4 бондыг худалдан авсан хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн, компанийнхаа цаашдын өсөлтийг хангаж, дараагийн хөгжлийн үе рүүгээ итгэл төгс урагшлан, Монгол улсын хөнгөн үйлдвэрлэл, тэр дундаа оёдлын салбарт манлайлал үзүүлэн шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэн, бэлэг барихаар хичээнгүйлэн ажиллаж байна.