Урбан жийнс ХХК-ний танилцуулга Анхлан эх орондоо олны хэлж заншсан жийнсэн хувцас буюу ДЕНИМ хувцасны үйлдвэрлэлийн технологийг нутагшуулах зорилгоор 2009 онд ДЕНИМОН ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж “Урбан жийнс” брэндийг байршуулахаар ажиллаж эхэлсэн билээ. Дэлхийн цөөн орны эзэмшсэн Жийнсэн хувцас үйлдвэрлэн боловсруулах технологийг Монгол улсад анх нэвтрүүлж чадсан байна. Загвар зохион бүтээлт, эсгүүр, оёдол, угаалга цайруулалт, гүйцэтгэлийн зэрэг цехүүдийг бий болгон ажиллаж жийнсэн хувцасны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, ажилчдыг сургаж дадлагажуулах, дэлхий нийтэд баримталдаг жийнсэн бүтээгдэхүүний 27 стандартыг баримтлан түүнд хүрэх зорилгоор шаргуу ажилласаар байна.

Өнгөрсөн хугацаанд бид Монгол хүний биеийн онцлогт тохирсон өмсгөл, таарамжийн U-суултын технологийг амжилттай боловсруулан өөрийн бүтээгдэхүүндээ шингээн зах зээлд таниулснаар хэрэглэгчдийн хэдийнээ танил болсон бренд болж чадсан. Жийнсэн бүтээгдэхүүний материал, технологийг нарийвчлан судалж зорилтод хэрэглэгч нарт илүү хүрч ажилах зорилгоор 2022 оны 4-р сараас эхлэн Урбан жийнс ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

2017 онд ДЕНИМОН ХХК дээр хөдөлмөр хамгаалал, мэргэжлийн ажлын хувцас хариуцсан нэгж хэсэг үүсч, түүний туршлага мэдлэг, ур чадвар дээр суурилан, 2021 онд албан ёсоор мэргэжлийн ажлын хувцасны технологи, үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлэхээр “УРБАН БРЭНД” ХХК байгуулагдаж, богино хугацаанд /2 жил/ салбарын тэргүүлэгч компани болсон.

Манай компани өнгөрсөн хугацаанд нийт 300 орчим харилцагчийн 100,000 гаруй бүтээгдэхүүнийг захиалагч байгууллагын БРЭНД БҮҮК тэй уялдуулан, мэргэжлийн онцлог, шаардлагад нь нийцүүлэн загвар, технологийг боловсруулж, чанар стандартын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлж, ажилласан байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хариуцлагатай, мэргэжлийн ажил үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч компани болно.

АЛСЫН ХАРАА

Хөдөлмөрийн нөхцөл, хэрэгцээ шаардлагыг хангахад зориулагдсан бараа бүтээгдэхүүнийг дотоод болон гадаад зах зээлд нийлүүлэгч Монголын номер нэг брэнд болно.

ҮНЭТ ЗҮЙЛ

Брэндийн үнэ цэнэ
Мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан
Мэргэжлийн ажил үйлчилгээ

Нэгэн хэвийн уйтгартай материал, нэг төрлийн эсгүүр загвартай биш, хүссэн дизайн боловсруулалт. Байгууллагын #BRANDBOOK ийн дагуу өнгөний өргөн сонголт, мэргэжлийн онцлог, шаардлагад нь нийцсэн материалын арвин сонголтууд.
Мэргэжлийн ажлын хувцасны дэлхийн болон Монгол улсын стандартын дагуух үйлдвэрлэл, чанарын баталгаа.
Тусгай зориулалтын, тусгай технологийн (галд тэсвэртэй, цахилгаан дамжуулдаггүй г.м) материал үйлдвэрлэгч нартай шууд харьцаж, хүссэн өнгө, шинж чанар, орцоор зөвхөн таньд зориулан үйлдвэрлүүлсэн материалаар бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх боломжтой.

ТАНИЛЦУУЛГА ДЭЭР ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

МАНАЙ ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА

  • Засгийн газрын үйлчилгээний албаны хувцас
  • “Их дэлгүүр” худалдааны төлөөлөгчийн хувцас
  • MCS “Coca Cola”LLC
  • “Таван богд фүүдс”
  • KFC uniform
  • “Жүр үр”ХХК
  • “Naran foods”ХХК
  • “Naran Mart”ХХК
  • “Дүүхээ”ХХК
  • “Юнител”
  • “Мобиком”
  • “Номин даатгал”ХХК
  • “ДДЭШТВ”ХХК
  • “Эпирок Монголиа”ХХК
  • “Кевико”ХХК
  • “Pcmall”ХХК
  • “Тэнгэр даатгал”
  • “ЖЕМ Интернэшнл”ХХК
  • “Мөнхада”ХХК
  • “Их мөнх наран”ХХК
  • “Aero Mongolia”ХХК
  • “MSI CC”
  • “Эх орон ТВ”
  • “Оргил зуурмаг”ХХК
  • “Очир ундраа групп”ХХК
  • “Соно финтек”ББСБ
  • Хобби Ерөнхий боловсролын сургууль
  • “Бүрэн Монгол”ХХК
  • “Ёкоминэ Монгол алдар” сургууль
  • Юмико тавилгын дэлгүүр
  • “Гэгээ” бага сургууль Өвөрхангай мэргэжлийн хяналтын газар
  • Өвөрхангай “Нисэх буудал”
  • Баян-Өлгий “Цамбагарав өгөөж” супермаркет
  • Баян-Өлгий “Өндөр цэнгэл хайрхан” ресторан
  • Архангай Батцэнгэл сум /Засаг даргын тамгын газар/ Баянлиг сум /Засаг даргын тамгын газар/
  • Дорнод аймаг “ Прокурорын газар”
  • Замын-Үүд чөлөөт худалдааны бүс
  • Ховд Эрдэнэ-бүрэн сумын засаг даргын тамгын газар
  • Ховд аймаг “Цахилгаан түгээх сүлжээ
  • Хөвсгөл аймаг Эрдэнэ-Булган сум
  • Дорнод аймаг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв
  • Камминс Монголиа Инвестмент ХХК
  • Тамга-Уул ХХК
  • Цээл сүлжээ ХХК
  • Эй Жи Жи Эс ХХК
  • Хөвсгөл аяны жолоо
  • Хэт хүч ХХК
  • Эм Ди Прожект ХХК
  • Юнисервис ХХК
  • Вертекс майнинг партнер ХХК
  • Хаан булаг Интернейшнл ХХК
  • Цагаан уулын Магнит ХХК
  • Таван Орд ХХК
  • Нью ложистикс
  • Тэнгэр Галаба ХХК
  • “Бүтээгч Монмач”ХХК
  • “ХӨСҮТ” асрагч үйлчилгээний хувцас
  • “Басхүү Имплант Клиник”
  • “Мари Стопс” эмнэлэг
  • “Яаралтай тусламжийн төв” “Мөнгөн гүүр” эмнэлэг
  • “Барло Ворлд Монголиа”ХХК
  • “Sankou Marketing Mongolia”
  • “NCD” Group
  • “NAP”
  • Эйч Си Би Ю ХХК
  • Модерн номадс
  • Номин тав Трэйд ХХК
  • Redpath Mongolia ХХК
  • Гаалийн Ерөнхий Газар
  • Эйртранс ХХК
  • Эрдэмтөгс ЕБС
  • Эрдмийн сан ЕБС
  • Эрдэнэт цогцолбор ЕБС
  • Ховд аймаг Прогресс сургууль
  • Хөгжлийн хөтөч дэд бүтэц
  • Хүрээ энтэртэймент ХХК
  • Сайн мөр ХХК
  • Хаан Электрикал Монгол
  • ЗДТГ Эрчим хүчний хөгжлийн төв
  • Сайн электроникс ХХК
  • “Golden Energy Partners”
  • “Баянхонгил”ЕБС
  • Говь Цамхаг ХХК
  • Намир Групп
  • ИНЕГазар
  • АПУ ХХК
  • “Desert solar power one”
  • “Normet “SDS”

Жийнсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, хослох бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, цогц хувцаслалтын бүрдлийг бий болгох зорилгоор 2017 онд үүсч байсан бүтэц дээр суурилан 2021 онд УРБАН МОДА ХХК байгуулагдсан.

Өнгөрсөн хугацаанд 12 нэр төрлийн 130 гаруй загварын бэлэн хувцасныг зах зээлд байршуулж, амжилттай борлуулаад байна. Бид Монголын цаг уур, байгаль орчин, Монгол хүний амьдрал, хэв маяг, биеийн онцлогт зориулсан иноваци бүхий бүтээгдэхүүний технологи, загварыг тогтмол хөгжүүлэн УРБАН брэндийн нэр хүнд үнэ цэнийг өсөн нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Урбан жийнс ХХК-ний танилцуулга Анхлан эх орондоо олны хэлж заншсан жийнсэн хувцас буюу ДЕНИМ хувцасны үйлдвэрлэлийн технологийг нутагшуулах зорилгоор 2009 онд ДЕНИМОН ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж “Урбан жийнс” брэндийг байршуулахаар ажиллаж эхэлсэн билээ. Дэлхийн цөөн орны эзэмшсэн Жийнсэн хувцас үйлдвэрлэн боловсруулах технологийг Монгол улсад анх нэвтрүүлж чадсан байна. Загвар зохион бүтээлт, эсгүүр, оёдол, угаалга цайруулалт, гүйцэтгэлийн зэрэг цехүүдийг бий болгон ажиллаж жийнсэн хувцасны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, ажилчдыг сургаж дадлагажуулах, дэлхий нийтэд баримталдаг жийнсэн бүтээгдэхүүний 27 стандартыг баримтлан түүнд хүрэх зорилгоор шаргуу ажилласаар байна.

Урбан жийнс ХХК-ний танилцуулга Анхлан эх орондоо олны хэлж заншсан жийнсэн хувцас буюу ДЕНИМ хувцасны үйлдвэрлэлийн технологийг нутагшуулах зорилгоор 2009 онд ДЕНИМОН ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж “Урбан жийнс” брэндийг байршуулахаар ажиллаж эхэлсэн билээ. Дэлхийн цөөн орны эзэмшсэн Жийнсэн хувцас үйлдвэрлэн боловсруулах технологийг Монгол улсад анх нэвтрүүлж чадсан байна. Загвар зохион бүтээлт, эсгүүр, оёдол, угаалга цайруулалт, гүйцэтгэлийн зэрэг цехүүдийг бий болгон ажиллаж жийнсэн хувцасны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, ажилчдыг сургаж дадлагажуулах, дэлхий нийтэд баримталдаг жийнсэн бүтээгдэхүүний 27 стандартыг баримтлан түүнд хүрэх зорилгоор шаргуу ажилласаар байна.

“Урбан бизнес групп”-ийн бодлого стратегийн амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр худалдаа, үйлчилгээ болон франчайзингийг дагнан хөгжүүлэх зорилгоор 2022 оны 4-р сард “Урбан бизнес” ХХК байгуулагдсан.

            “Урбан бизнес” ХХК нь анхлан “Денимон” ХХК-ийн Борлуулалтын албаны нэрийн дор 2013 оноос  2022 оны 3-р сар хүртэл хугацаанд нийт 17 салбар дэлгүүрийг нээн үйл ажиллагаа явуулж байсан. 2020 оны эхнээс дэлгүүрийн бүтцэд өөрчлөлт оруулж салбар дэлгүүрийн тоог бууруулж эхэлсэн бөгөөд 2020 оны 5-р сард төв дэлгүүрийг Улаанбаатар хотын худалдааны хамгийн хөдөлгөөнтэй цэг болох 3-4 хороололд 340 метр квадрат талбайд нээн үйл ажиллагаагаа явуулж бол 2021 оноос төв дэлгүүрийн талбайг 2 дахин томруулан 680 метр квадрат талбайтай гаднаасаа ордог иж бүрэн брэндийн төв дэлгүүрийг бий болгон хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байна.

Дэлгүүрийн бүтцэд өөрчлөлт оруулан төв дэлгүүрийг байгуулснаар зардал буурахаас гадна хэрэглэгчдэд нэг дороос иж бүрэн хувцаслах боломжийг олгосон нь борлуулалтыг хэмжээг нэмэгдүүлэхэд хүчтэй нөлөө болж чадсан.  

2023 оны байдлаар Улаанбаатар хотод байрлах нэг “Урбан” брэндийн төв дэлгүүр, Эрдэнэт хотод байрлах 1 үндсэн салбар дэлгүүрээр хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хүргэж байна.

Мөн 2023 оны 8-р сараас зорилтот хэрэглэгчиддээ илүү ойртох үүднээс дахин 2 шинэ салбар дэлгүүрийг нээхээр зорилт тавин ажиллаж байна.

“Урбаншоп” ХХК нь цахим худалдааг дагнан хөгжүүлэх замаар “Урбан бизнес групп”-ийн салбар компаниудын борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор  2021 оны 1-р сард байгуулагдсан.

2021 оны 5-р сараас хэрэглэгчдэдээ найдвартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор худалдаа үйлчилгээний салбарт зориулагдсан дата, хиймэл оюун ухаанд суурилсан, тасралтгүй хөгжүүлэлттэй цахим худалдааны цогц платформыг үйл ажиллагаандаа ашиглаж байна.